Тасалгааны доторхи дүр чинь
2009-10-27 13:55

Өнгөн хээнцэр залуу тэр нэг
Өөдөө уугих янжуурын утаа шиг
Дэргэдэх бүсгүйгээс ичихийг мэдэхгүй
Дэгжирхэж юундаа маяглана бэ?
Амнаас ньархины эхүүн үнэр
Амьсгал давчдуулам гарна
Тамхины мансуурам утаатайгаа
Тасалгаан дотуур дэмий тэнэнэ.
Эрхэлсэн ажил байдаг юм боловуу
Зүрхэлсэн хөдөлмөр хийдэг юм боловуу
Янжуурын утаа замхарахад
Яагаад ч түүнийг цуглуулж эс болох шиг
Насны галиг дээр хөдөлмөр үгүй бол
Нарны шингэхэд гэрэлгүй болно.
Энэ бүхнээ хаяж орхиод
Эр хүн шиг зайлж чадвал
Ээдээ би чамд юу хэлэх вэ
Ингэтлээ юунд бичих гэж.....
.jpg)




.jpg)
Сэтгэгдэл
aku :
saihan shvleg bna
jason :
wow.yruu nairagch B.E
Сэтгэгдэл бичих